Үндэсний эвслийн нэр дэвшигчид Завхан аймгийн сонгогчидтой уулзалт хийв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 15

Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр, УИХ-ын хоёрдугаар тойрог буюу Баруун бүсэд нэр дэвшигч Ц.Батдорж, Н.Цэвээн, Д.Авирмэд, Н.Давааням нар Завхан аймгийн Улиастай хотын иргэд, сонгогчидтой уулзлаа.

Уулзалтын эхэнд Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “Үндэсний Эвсэл” мөрийн хөтөлбөрөө илүү нийгэм, эдийн засгийн чиг баримжаатай боловсруулсан. Эдийн засаг, нийгмийн уялдааг хангах зохицуулалтуудыг тусгасан. Манай мөрийн хөтөлбөрт иргэд, сонгогчдоо ямар нэгэн байдлаар хуурч, мэхлэх поп зүйл, заалт байхгүй. Энэ мөрийн хөтөлбөрийн захиалагч нь иргэд сонгогчид өөрсдөө юм” гэлээ.

 

Top