Н.Хүрэлбаатар: Сумын эмчээр ажиллахаар явахад Б.Болдсайхан намайг хүргэж өгч байж билээ

2024 оны 06 сарын 17

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Н.Хүрэлбаатар эмч дурсамжаа хуваалцлаа:

Сумын эмчээр ажиллахаар явахад Б.Болдсайхан маань намайг хүргэж өгч байж билээ... Сургуулиа төгсөөд өөрийн саналаар Дорноговь аймгийн Айраг суманд ажиллах шийдвэр гаргах үед улс орны нийгэм эдийн засгийн байдал тун хүнд байсан. Хотод төрж өссөн надад Айраг суманд таньж мэдэх хүн байхгүй, гэр оронгүй, эхний үед эмнэлэгтээ л амьдардаг байлаа.

Алсын дуудлагад их явна, өвчлөл ихтэй, ялангуяа хүүхдийн өвчлөл их байсан. Сүүлдээ оройтсон газраа л таарсан айлдаа хонодог, олон хоног нойргүй явахаар зарим үед шантарч, өнөө шөнө дуудлага битгий ирээсэй гэж залбирах үе ч байсан. Ямар сайндаа нутгийн иргэдээс сонссон өмднийхөө шуумгийг зангидаж хоновол бүтэн нойртой хонодог гэдэг домыг хийж үзэх вэ дээ.

Тэр үед залуу эмчийн цалин хөлс бага, гэр орон, түлш түлээ, бензин тос гээд олон бэрхшээл байсан хэдий ч сумын эмчийн жаргал зовлонг мэдэрч, туршлага хуримтлуулсан, бие дааж шийдвэр гаргахад суралцсан сайхан үе байжээ.

Сүүлд 2009-2012 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын албанд томилогдон ажиллахдаа эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд 9 гол чиглэлээр нийт 81 ажлыг төлөвлөж маш амжилттай хэрэгжүүлж ажилласан. 

 

 

Top