“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт шүүхээс 5,9 жилийн хорих ял оноосон.
Тэрбээр анхан шатны шүүхээс оноосон дээрх ялыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл шүүх хурал товлогдоогүй учраас Улсын дээд шүүхийн хяналтын шатанд гомдол гаргаад байгаа юм.
Тэгвэл өнөөдөр "Б.Ганхуяг хорих ангиас захидал бичлээ" гэх мэдээллийн талаар түүний өмгөөлөгч хэлэхдээ "Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан захидал нь өнгөрсөн онд ХЭҮК-т хандаж байсан захидал бөгөөд зургийг нь ашиглан ор үндэсгүй худал мэдээлэл тараасан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар хандсан" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )