Монгол Улсын Шадар сайдад Х.Ганхуягийг томиллоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 12

УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар Х.Ганхуягийг томилох эсэхийг хэлэлцэн олонхийн саналаар баталлаа. Тэрбээр УИХ-д тангараг өргөж, дөнгөж сая Шадар сайдын зарлигтай танилцаж гарын үсэг зураад байна. 

Өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдөр Шадар сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Х.Ганхуяг нь 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, 2024 оны сонгуулиар хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. 

Төсвийн байнгын хорооны даргыг түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг томилоод байгаа аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.152) 2025 оны 11 сарын 13

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Гаа(66.181.177.246) 2025 оны 11 сарын 12

Хоолондоо ордоо !!!

0  |  0
Top