Өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Ч.Ганхуягийн бусдын биед халдсан гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Шүүхээс, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/898 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Ганхуягийн өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлоор Б.Золбоо, Ч.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Ч.Ганхуяг нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүрэг”-ээ хангалтгүй хэрэгжүүлсэн байна.
Тухайлбал, тухайн “...” баарны камерын бичлэгт үзлэг хийсэн гэх боловч үзлэгийн тэмдэглэл дэх болон камерын бичлэгт буй эх сурвалж хооронд зарим ойлгомжгүй, тодорхойгүй байдал байгаа тухай давж заалдах гомдлын зарим үндэслэлийг таамаглан няцаах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн камерын бичлэгт дахин үзлэг хийх буюу дүрс бичлэгт буй хүмүүсийн нэр, тэдний байрлал, үйлдэл, хөдөлгөөн, тэдгээрийн чиглэл зэргийг нарийвчлан тодорхойлж бэхжүүлэх, мөн камерын бичлэг дэх үйл явдлын дүрсжилтийг тодотгон томруулах, удаашруулан үзэх боломжтой эсэхийг тухайн төрлийн тусгай мэдлэг бүхий мэргэжилтнээс тодруулах, боломжтой бол тус нөхцөл боломжийг хангах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна.
Мөн камерын бичлэгээс үзэхэд, “...” бааранд тухайн шүүгдэгч ба хохирогч талуудын хооронд болсон маргаан, зодооны үйл явдлыг дэргэдээс нь харсан, салгасан гэх “...” баарны холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй, энэ талаарх зарим оролцогчоос гаргасан хүсэлтийг хангаагүй орхисныг зөвтгөх боломжгүй үндэслэл илэрсэн байна.
Иймд мөрдөгч, прокуророос зарим нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зохих ёсоор хангаагүй буюу шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/898 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Энэ нь дээрх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эсхүл цагаатгасан шийдвэр биш болохыг тодотгон дурдах нь зүйтэй гэжээ.
Харин хохирогч эмэгтэйн өмгөөлөгч Б.Мэргэн "Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй маргахгүй ч Ч.Ганхуягийн гэм буруутай үйлдэл тогтоогдоно гэж бодож байна" гэдэг байр суурь илэрхийлсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, Ч.Ганхуяг, Ч.Золбоо нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон хэрэгт холбогдож улмаар прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Сэтгэгдэл ( 11 )
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
SEKSYGEER DYYDLGN80955877XUSNEER GOE VANXANDI
ANUSDI80955877BOOBN XXNO
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Өчнөөн хүмүүсийн мөнгө залилсан луйварчин бж зүгээр л зугаалаад яваад бдаг шоронд нь хийй
Онгироо.сагсуу юмнууд..эр бяраа гаргах өөр хүнгүй юм шиг
Ганхуяг аа чи дүүтэйгээ хам хэрэг хийж ингэж нэр төрөө баасдаж заваарах гэждээ, аятайхан газар ороод хоол унд идэж ууж юм уухгүй хогийн газар хэсэж тэгээд эмэгтэй хүн зодоод явдаг чинь бүр муухай байнадаа
Again has d bsan yaashka pizdag has hori
Ene lalariig shuud hori again gej bas neg gichii baigaa junger yanhan