“Ард Кредит” компани Японы 5.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт татжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Ард Кредит” компани Японы хөрөнгө оруулагчдаас 5.0 сая ам.доллар татсан байна. Японы хөрөнгө оруулалтын “Crowd Credit” компанитай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр дээрх хөрөнгө оруулалтыг татжээ. Ингэснээр Японы болон өндөр хөгжилтэй зах зээлд гарах боломж бүрдэж буй бөгөөд Зүүн Хойд Азийн финтекийн салбарт ч гарах боломжтой гэж шинжээчид үзэж байна. “Ард Кредит” болон “Crowd Credit” компаниуд Туркийн нийслэл Стамбул хотноо эхлэх Бичил санхүүгийн олон улсын форумын үеэр олон нийтэд албан ёсоор танилцуулахаар болжээ. Бичил санхүүгийн олон улсын форум тавдугаар сарын 30-31-ний хооронд болох юм.

“Ард Кредит” компани санхүүгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 2011 онд байгуулагдаж, Санхүүгийн зохицуулах хороонд банк бус санхүүгийн байгууллага хэлбэрээр бүртгүүлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Монголын хөрөнгийн бирж дээр IPO гаргаж дотоодын зах зээлээс 7.5 тэрбум төгрөгийн захиалга авсан билээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.181.92) 2019 оны 05 сарын 29

арилжааны банкуудаас илүү банк бус санхүүгийн байгууллагууд харин ч зөв яваад байгаа юм биш үү

0  |  0
Top