Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Чанарын баг хуралдлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 26

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “ЧАНАРЫН БАГ”-ийн хурал өчигдөр зохион байгуулагдлаа.

Хуралд Чанарын багийн гишүүд, “Чанарынменежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх, хэвшүүлэх, тогтвортой хэрэгжүүлэхэдзөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын зөвлөхүүд оролцлоо.

Энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаанд “Чанарын менежментийн тогтолцооныстандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх бэлтгэл хангахажлын хүрээнд Чанарын менежментийн тогтолцооныISO 9001:2015 стандартын зөрүүгийн шинжилгээний үрдүнг хэлэлцлээ.

2. Зөрүүгийн шинжилгээг Төлөвлөлт, Хэрэгжүүлэлт, Хяналт болон сайжруулалтын гэсэн 4 үе шатаарх авчүзэн, үе шат бүрээр үнэлгээ өгч, шинжилсэн болно.

3. Цаашид “Чанарын менежментийн тогтолцооныстандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх үйл явцадЯамны нийт албан хаагчдыг үүрэгжүүлэн оролцуулахаар шийдвэрлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top