Жулиан Ассанж өөрийнхөө гэм бурууг хүлээжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 26

 

WikiLeaks сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж АНУ-ын эрх баригчидтай хийсэн хэлцлийн хүрээнд өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрснөөр АНУ-д хоригдох эрсдэлгүй болсон тухай Associated Press агентлаг мэдээлжээ.

АНУ-ын Холбооны тойргийн шүүхийн сонсголын үеэр Ассанж Америкийн цэргүүдийн нууц материалуудыг нийтэлсэн хэрэгт л гэм буруугаа хүлээсэн байна. Шүүх Жулиан Ассанжид өөрийнхөө сайтаас энэхүү мэдээллийг устгах үүрэг өгчээ. Associated Press агентлагийн онцолсноор, энэ хэрэг ийм хурдан шийдэгдсэн нь Ассанжийн хувьд төдийгүй АНУ-ын Хууль зүйн яамны хувьд мөн амжилт гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top