“WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж өмгөөлөгч Стелла Мористой Их Британийн Белмарш хорих газарт хуримаа хийжээ. Тэд дундаасаа хоёр хүүхэдтэй билээ.
Белмарш хорих газарт Морис хоёр хүүхэд, гэр бүлийн гишүүд, найз нартайгаа хүрэлцэн ирсэн ч хуримын ёслолд зөвхөн хоёр хүү, Ассанжийг эцэг, дүү, хоёр гэрч, хоёр хамгаалагчийг оруулсан байна.
Белмарш хорих газрын гадаа Жулиан Ассанжийг дэмжигчид цугларч, хосуудын дүрс бүхий бялуутай ширээ засжээ.
2010 онд Шведийн эрх баригчид Ассанжийг бэлгийн хүчирхийлэлд буруутгасны дараа тэрбээр 2012 оны зургаадугаар сараас Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд орогнож байсан билээ. 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд түүнийг Вашингтоны хүсэлтээр саатуулсан. АНУ-д шилжүүлэх асуудлаарх шүүхийн хэлэлцүүлэг 2019 оны тавдугаар сард эхэлжээ. Удалгүй АНУ-ын эрх баригчид Ассанжийг тагнуулын ажиллагаа явуулах, нууц мэдээлэл задруулах тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгав. Ассанжийг АНУ-д шилжүүлсэн тохиолдолд түүнд 175 хүртэл жилийн хорих ял оноож болзошгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )