Жулиан Ассанж шоронд хуримлах зөвшөөрөл авчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

Их Британийн Белмарш шоронд хоригдож буй олон улсын “WikiLeaks” ашгийн бус  байгууллагыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Хатан хааны прокурорын газраас сүйт бүсгүй Стелла Морристой гэрлэх зөвшөөрөл авчээ.

Ассанж, Моррис нар Их Британийн Хууль зүйн сайд Доминик Рааб, Белмарш хориг газрын даргыг гэрлэх ёслол үйлдэх зөвшөөрөл олгоогүй гэж шүүхэд өгсөн билээ.

Барууны хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, гэрлэх ёслол ирэх арванхоёрдугаар сард болж магадгүй гэнэ. Ёслолын ажиллагааны зочдоор хязгаарлагдмал тооны хоригдол, хоёр гэрчийг оролцуулна. Хосууд өөрсдөө бүх зардлаа дааж байгаа аж. Тэд Ассанжийг Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд хорогдох үеэр хоёр хүүтэй болсон юм.

Ассанж, Моррис нар хоёулаа католик шашинтай тул хорин ангийн жижиг сүмд хуримын ёслол болно гэж хэвлэлүүд таамаглаж байна.

Жулиан Ассанж Их Британийн хатуу дэглэмтэй Белмарш хорих газар 2019 оны дөрөвдүгээр сараас хойш хоригдож байгаа билээ. Түүнийг АНУ-д шилжүүлэх эсэх шүүх хурал 2019 оны тавдугаар сарын 2-нд эхэлсэн. АНУ-ын эрх баригчид Ассанжийг тагнуулын тухай хууль зөрчсөн, нууц мэдээлэл задруулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Ассанжийг АНУ-д шилжүүлсэн тохиолдолд түүнд 175 жил хорих ял оноож болзошгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top