Их Британийн шүүх Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэхийг зөвшөөрөв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Их Британийн шүүх “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэх тухай албан ёсны шийдвэр гаргажээ. АНУ-д түүнийг Ирак, Афганистан дахь дайнтай холбоотой нууц материалуудыг нийтэлсний төлөө бүх насаар нь хорих ял хүлээж байгаа билээ.

Эцсийг шийдвэрийг одоо Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател гаргах үлдээд байна. Гэхдээ Жулиан Ассанжид түүнийг шилжүүлэх аливаа шийдвэрийг давж заалдах 14 хоног бий.

Өнгөрсөн гуравдугаар сард түүнд Их Британийн дээд шүүхэд давж заалдах зөвшөөрөл олгохоос татгалзаж байсан билээ.

Жулиан Ассанж 2019 ноос хойш Их Британийн шоронд хоригдож байгаа юм. 2021 оны нэгдүгээр сард тус шүүх АНУ-ын зүгээс түүний аюулгүй байдлыг хангах баталгаа хангалтгүй байна гэж үзэн түүнийг АНУ-д шилжүүлэхээс татгалзаж байсан билээ. Тухайн үед Ассанжийн өмгөөлөгчид тэрбээр амиа хорлож болзошгүй сэтгэцийн болон сэтгэл санааны байдалтай байгааг нотолж чадсан билээ. Харин АНУ-ын төлөөлөгчид энэ хэрэг хэрэгтэн бүр амиа хорлож болзошгүй гэсэн шалтгаар өөрийгөө хаацайлах жишиг тогтооно хэмээн Их Британийн шүүгчдэд сануулж байжээ.

“WikiLeaks” сайтын ерөнхий редактор Кристинн Храфнссон Их Британийн шүүх энэхүү шийдвэрээрээ Жулиан Асанжид цаазын ял оноолоо гэж мэдэгджээ. Арван зургаан сарын өмнө тус шүүх Ассанжийг шилжүүлэх нь түүний амь насанд аюултай, цаазын ял оноосноос ялгаагүй гэж үзэж байсан. Харин одоо тус шүүх энэ цаазын ялаа оноолоо гэж Храфнссон онцолжээ.

Дэлхийн нийт Украинд болж буй үйл явдалд анхаарлаа хандуулаад байгаа энэ үед Их Британийн шүүх ийм зөрчилтэй шийдвэр гаргасан нь нэгдүгээр олны анхааралд өртөх магадлал бага гэж тооцоолсон. Энэ шийдвэр нь нууц мэдээллийг олон нийтэд ил болгохын төлөө хүчтэй дуугардаг хүмүүст анхааруулга болж байна. Ялангуяа мэдээллийн ширүүн тулаан өрнөж буй энэ нөхцөлд ийм шийдвэр гарсан нь Ассанжийн хувь заяаг давтахаас сэрэмжлүүлсэн анхааруулга болж байна гэж шинжээчид үзжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин⁶(66.181.161.2) 2022 оны 04 сарын 22

Энэ хүн америкий нууц бузар булай үйлдэлийг дэлхийд мэдүүлсэн хүн шүү дээ барууныхан ийм л муухай улс

0  |  0
Top