Лондонгийн шүүх Жулиан Ассанжийн хувь заяаг шийдэх сонсгол хийнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 20

Лондонгийн шүүх мягмар гарагт /2024.02.20/ WikiLeaks-ийг үндэслэгч Жулиан Ассанжийн хувь заяаг шийдэх сонсгол явуулахаар болжээ. Сонсголоор АНУ-д шилжүүлэх шийдвэрийг давж заалдах боломж Ассанжид үлдсэн эсэхийг тодорхойлох юм.

Хэрэв Лондонгийн шүүх сэтгүүлч Их Британид давж заалдах бүх боломжоо шавхсан гэж үзвэл түүнийг АНУ-д шилжүүлэх үйл явц эхлэх юм. Жулиан Ассанжид 18 хэрэг тулгаад байгаа бөгөөд түүнийг нийт 175 жилийн хорих ял хүлээж байгаа юм. Түүнийг АНУ-д шилжүүлэхээс сэргийлэх сүүлчийн боломжуудын нэг нь Европын хүний эрхийн шүүхэд хандах явдал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top