Н.Хүрэлбаатар: АУИС сургалтын бүх хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн анхны үндэсний их сургууль болж чадлаа

2024 оны 06 сарын 16

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч АУ-ны доктор, профессор, багш Н.Хүрэлбаатар ийнхүү ярилаа:  

Би залуу багш байхдаа ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлдэг их л идэвхтэй байж дээ. Ингэж шаргуу ажиллан АУИСургуулийн шилдэг багшаар 3 удаа, шилдэг судлаачаар 2 удаа, эрүүл мэндийн салбарын шилдэг багшаар шалгарч байлаа.

Профессор багш нар, хамт олныхоо дэмжлэгээр анх удаа тестийн шалгалтыг авч байсан нь тухайн үедээ үнэлгээний шинэ арга зүй, технологийг нэвтрүүлсэн шинэлэг ажил болж байлаа.

Сүүлийн жилүүдэд манай их сургууль Монгол Улсын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр сургалтын бүх хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлсэн Анхны Үндэсний Их Сургууль болж чадлаа. 

 

Top