Улаанбаатар хотын дулааны шугам тоноглолд засвар хийх ажил үргэлжилж байна.
"УБДС" ТӨХК-аас гаргасан хуваарийн дагуу ирэх долоо хоногийн Даваа гарагт/2024.07.01/ дараах байршлуудад засвар хийгдэх бөгөөд халуун ус хязгаарлагдана.
Засварын ажил долдугаар сарын 10-ныг хүртэл ес хоног үргэлжилнэ гэж тэмдэглэжээ.
Нийслэлийн хэмжээнд дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил наймдугаар сарын 15-нд дуусна.
Төвлөрсөн дулаан хангамжийн шугам тоноглол насжилт, ашиглалтын түвшнээс хамааран жил бүр засвар хийх нь халаалтын улиралд гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилготойг албаныхан мэдээлэв.
Сэтгэгдэл ( 1 )
hugatsaandaa ireesei de