ӨНӨӨДӨР I Сонгуулийн программ хангамжийг газар дээр нь шалгаж туршина

2024 оны 06 сарын 24

12:00 цагт Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, 9 дүүргийн 2198 хэсгийн санал авах байрын байршилд шалган турших үйл ажиллагааг 12.00 цагт зэрэг зохион байгуулна. ЕБС 5 болон 24 сургуульд байрлах хэсгийн хороонд болно. Утас: 9912-2141.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:00 цагт Бие даан нэр дэвшигчид СЕХ-ны хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийнэ

11:30 цагт УИХ-ын Сонгуулийн 12-р тойрог Хан-уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлажээ.

12:00 цагт “Bridge real state” компанийн захирал М.Баярмаа 20-130 сая хүртэлх төгрөгийг зээлж хүүнд нь байрандаа үнэгүй суулгана гэж 280 гаруй иргэнийг хохироож байгаа тухай иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:30 цагт "Үнэн ба зөв нам"-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид мэдээлэл хийнэ.

13:00 цагт МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ба сонгууль 2024 сэдвээр Орхон аймгийн иргэн Э.Баярхүү мэдээлэл хийнэ.

14:00 цагт “Чингис хаан”-ын Үндэсний музейн номын санд Зураач, эх зохиогч Рэнцэнгийн Батцэнгэл агсны сүүлчийн бүтээл болох "Хүннү товчоо" номын нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top