Сүүлийн саруудад олон улсын эрх бүхий байгууллагуудын зүгээс хориг арга хэмжээг өргөжүүлэх, эрсдэл, аюул заналыг бууруулах арга хэмжээг авч байна.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу мэдээлэх үүрэгтэй этгээд нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон бусад эрх бүхий байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Түүнчлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “хар” жагсаалт (High-Risk Jurisdictions subject to a Call for Action - February 2024 )-д орсон нэр бүхий улсуудтай холбоотойгоор эрсдэлийг бууруулах нарийвчилсан арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагыг тавьдаг.
Үүнтэй холбоотойгоор мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаанд хориг арга хэмжээний жагсаалтыг ашиглан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн холбогдогч, хохирогч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхааруулж байна.
Цаашид хориг арга хэмжээний жагсаалтад орсон өөрчлөлтийн талаарх мэдээлэлтэй тогтмол танилцаж, өөрийн үйл ажиллагаандаа ашиглах шаардлагатайг Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )