Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаар өгсөн 34 үүрэг даалгаврын хэрэгжилт 81.5 хувьтай байгааг танилцууллаа.
“Тавантолгой түлш” ХХК нийт 120 мянган тонн шахмал түлшний үйлдвэрлэхээр бэлтгэл горимд шилжээд байна
Сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлшээр тасралтгүй хангах бэлтгэл ажлыг бүрэн хийж, түлш борлуулах цэгүүдийг байгуулахыг үүрэг болгосны дагуу 2026-2027 оны халаалтын улиралд 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авахаар гэрээ байгуулаад байна. 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс “Тавантолгой түлш” ХХК нийт 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр бэлтгэл горимд шилжсэн. Тээвэрлэлт эхлэхэд бэлэн болоод байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний 573 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд гүйцэтгэл 65 хувьтай үргэлжилж байна.
Яармаг орчмын цэвэр усны шугам сүлжээний найдвартай ажиллагааг сайжрууллаа
Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосны дагуу орон сууцны хорооллуудыг усаар хангаж буй түгээх горимын ган шугамыг ахуйн усны зориулалттай HDPE, PE100 маркийн 225-315 мм голчтой полиэтилен шугамаар бүрэн шинэчиллээ. Нийт 4.8 км урт шугамыг шинээр суурилуулан хэвийн ажиллагаанд оруулаад байна. Ингэснээр Яармаг орчмын цэвэр усны шугам сүлжээний найдвартай ажиллагааг сайжруулж, иргэдийг унд, ахуйн зориулалтын чанартай усаар хангах нөхцөл бүрдлээ.
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг, шалгалт зохион байгуулж байна
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж, нутаг дэвсгэрийн хэмжээнд урьдчилсан үзлэг, шалгалтыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн Хяналт, шалгалтын газарт үүрэг болгосны дагуу есөн дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг шалгалт зохион байгуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )
монгод гэх улс гэгч хитадманж үүрлж эзлж толгойд гаргсн хитадманжууд хитадманжуудраа хурлджийнигж хитадманжууд бүлглж хитадманжууд урвуулж ерн юмы урвуулж ашглж хитадманжууд хулгайч хитадманж ажлллагааг явуулж.хитадманжууд урвуулж бүлглж сууж хитадманжууд хттадманж ажллагаа шаааж хитадманж хулггайн ажллаагааг тодаа хжжаөмэгж шийддх гж хужааманж вм гаргж шаадг .