Унадаг дугуй, мопед, суррон хулгайд алдагдсан гэх 166 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Сүүлийн 4 сарын хугацаанд унадаг дугуй, мопед, суррон хулгайд алдагдсан гэх 166 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас явуулсан шуурхай эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд Нийслэлийн ХУД, БЗД, СБД-ийн нутаг дэвсгэрт энэ онд иргэдийн эзэмшлийн цахилгаан дугуйг хулгайлсан хэрэгт холбогдох 22 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгчийг олж тогтоон, нийт 10 удаагийн үйлдэлд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн унадаг дугуй, цахилгаан дугуй, мопед зэрэг эд хөрөнгөө зориулалтын түгжээ, хамгаалалтын хэрэгслээр найдвартай хамгаалж, хараа хяналтгүй орхихгүй байх, хяналтын камертай, гэрэлтүүлэг сайтай газарт байрлуулах, сэжиг бүхий этгээд, үйлдлийг анзаарсан тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(178.174.229.45) 45 минутын өмнө

GUILAGCHIN MONGOLCHUUD BOL HORVOOGIIN HAMGIIM HULGAICH ARD TUMEN BUUR 1 ZAYANII HULGAICH ZANTAI . KARMANII HULGAICH ADUUNII HULGAICH ORON BAIRNII HULGAICH MASHINII HULGAICH ALBAN TUSHAALIIN HULGAICH ...... TOO MANY KYND OF THIFS BAS HUDALCH ER EMGUI HUDALCH ESTOI DALAN HUDALCH HEZEE CH UUDLUHGUI ARD TUMEN

0  |  0
Top