Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна

О.Должин | Zindaa.mn
54 минутын өмнө

Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 6-ны байдлаар Монгол орны ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна.

Харин их хуурайшилттай бүсэд Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод аймгийн ихэнх сум, мөн Увс, Завхан аймгийн өмнөд сумд, Сүхбаатар аймгийн хойд сумд болон Сэлэнгэ аймгийн зарим сум багтаж байна.

Намрын улиралд өвслөг ургамал хатаж, газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийг багасдаг тул салхины нөлөөгөөр ой, хээрийн түймэр гарах болон богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг байна.

Иймд иргэдийг ой, хээрийн бүсэд зорчихдоо гал түлэх, тамхи татах зэрэг үйлдэлдээ анхаарч, асаасан гал, шүдэнз, тамхины ишийг бүрэн унтраахыг зөвлөж байна.

Мөн айл өрхүүд халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kfgh (202.9.41.18)  43 минутын өмнө

халхгэдг чин хятдт-с нүүдэлчдын нутгт орж ирсн цагаачд манжууд хятд бодогын хятдтдууд цагаачд тоон олноор эзлсн халхгэдг чин хятд манжууд тэгхээр нүүдлчдын хамриын том үндстн дөрвөдүүд байсн бгаабизбгаа бз бсн бгаа.

0  |  0
Top