Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 5-ны 21:20 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Автомашинд хүүхэд мөргүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг шалгахад 35 настай эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Hyundai Sonata-6 маркийн автомашин жолоодож явахдаа есөн настай хүүхдийг мөргөж, гэмтээсэн байна.
Уг хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Иймд жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )