Ш.Энхийн-Од NBA-н багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо

41 минутын өмнө

Монголын сагсан бөмбөгчин Ш.Энхийн-Од NBA-гийн багтай албан ёсны гэрээ байгуулсан анхны Монгол тоглогч боллоо.

Энэ талаар түүний аав, Монголын сагсан бөмбөгийн тамирчин Ц.Шаравжамц өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр “Энэ өдрийг мөн ч олон жил хүлээлээ дээ. NBA-тай албан ёсны гэрээ байгуулсан анхны Монгол боллоо. Хүүгийнхээ нэрийг харах ямар гоё байна аа. 10 хоногийн гэрээ ч гэсэн наддаа бол болно оо. Сэтгэл амрав.

Одоо Жи лигийн баг руугаа ороод юу чаддагаа үзүүлээд өгөөрэй, миний хүү. Аав нь, ээж нь хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Монголын сагсчид бас баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний олон жилийн хүсэл байсан шүү. Та нартаа ч бас баяр хүргэе. Сүүлд анхны олимпын аваргатай болоход ингэж их баярлаж байсан санагдаж байна” хэмээн бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top