УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар ҮХЦ-д ханджээ

З.Энхлэн | Zindaa.mn
42 минутын өмнө

Хуульч Ж.Эрхэмбаатар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Тэрбээр УИХ-ын гишүүнд холбогдох шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд Үндсэн хуульд заасан хариуцлагыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Ж.Эрхэмбаатар “Үндсэн хуульд «эгүүлэн татна» гэж заасан. Энэ үүргийг намын бүлгийн ая тал, гишүүдийн хүсэл, улс төрийн тохироогоор хэрэгжүүлэх эсэхийг шийддэг болгож болохгүй. УИХ шүүхийн дээрх шүүх биш. Олонхын санал гэмт хэргийг цайруулах баллуур биш” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Мөн тэрбээр УИХ-ын дарга нар Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудалд удаа дараа эс үйлдэл гаргасан гэж үзэж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд уг эс үйлдлийг нь Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэрлүүлэхээ мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top