ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 17. Энэ өдрөөс хойш он дуусахад 136 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 48 минутад мандан, үдшийн наран 20 цаг 05 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө үүлэрхэг 19 хэмийн дулаан байна. Иймд эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Индонез улсад тусгаар тогтнолын өдөр, Колумби улсад инженерүүдийн өдөр тохиож байна. Энэ өдөр “Манхеттен” цөмийн хөтөлбөрийн удирдагч Лесли Гровес, Дэлхийн шатрын зургаан удаагийна аварга, Оросын инженер Михаил Ботвинник, Америкийн дэлгэцийн нэрт жүжигчин Морийн О’Хара, БНХАУ-ын дарга Жианг Земин, Английн яруу найрагч, жүжгийн зохиолч Тед Хьюс, Нобелийн шагналт Английн зохолч В.С.Найпаул, Америкийн нэрт жүжигчин Роберт Де Ниро, “Оракл” компанийг үндэслэгч, Америкийн бизнесмен Ларри Эллисон, Нобелийн шагналт Германы яруу найрагч Херта Мюллер, Оскарын гурван удаагийн шагналт нэрт жүжигчин Шон Пенн, Английн тайз, дэлгэцийн жүжигчин Элен Маккрори, Америкийн сагсанбөмбөгч Кристиан Лейтнэр, Их дуулгын дөрвөн удаагийн аварга, Америкийн талбайн теннисч Жим Курьер, Францын хөлбөмбөгч Тьерри Анри, Уиллиам Галлас, Америкийн сагсанбөмбөгч Руди Гей, Америкийн жүжигчин Остин Батлер, Бразилын хөлбөмбөгч Эдерсон Морайес, Америкийн реппер Лил Памп, Австралийн реппер Кид Ларой нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

1424 оны энэ өдөр Зуун жилийн дайны хүрээнд Английн цэргүүд Францын эсрэг томоохон ялалт байгуулав.

1498 оны энэ өдөр Ромын пап VI Александрын хөвүүн кардиналын суудлаас огцорсон түүхэнд анхны хүн болов.

1560 оны энэ өдөр Шотландад Католик сүмийг түлхэн унагаж, протестантизмыг үндэсний шашин болгожээ.

1836 оны энэ өдөр Британийн парламент төрөлт, гэрлэлт, нас баралтыг бүртгэж байхаар тогтов.

1896 оны энэ өдөр Дэлхийн түүхэнд анх удаа явган хүн автомашинд дайруулж амиа алдсан тохиолдол бүртгэгдэв. Анхны хохирогч Английн иргэн Бриджит Дрисколл байжээ.

1914 оны энэ өдөр Германы арми генерал Херманн фон Франсуагийн удирдлаган дор Нестеровын ойролцоо Оросын армийг буулган авчээ.

1943 оны энэ өдөр АНУ, Их Британи, Канадын удирдагчид Квебекийн бага хуралд оролцов.

1945 оны энэ өдөр Сукарно, Мохаммед Хатта нар Индонезийн тусгаар тогтнолыг тунхаглж, Голландын эзэнт гүрний эсрэг үндэсний хувьсгалыг эхлүүлэв.

1945 оны энэ өдөр Жорж Орвеллийн алдарт “Амьтны ферм” тууж хэвлэгджээ.

1958 оны энэ өдөр АНУ дэлхийн түүхэнд анх удаа хиймэл дагуул хөөргөх оролдлого хийв. Тэд сарны тойрог замд оруулах зорилгоор “Пионер 0” хиймэл дагуулыг хөөргөсөн боловч амжилтгүй болжээ.

1962 оны энэ өдөр Хоёр Германыг заагласан Берлиний ханыг давах гэж байгаад Петер Фехтер хороогджээ.

1970 оны энэ өдөр ЗХУ-ын сансрын Венера хөтөлбөрийн хүрээнд “Венера 7” хөлгийг хөөргөв. Энэ нь өөр гарагаас мэдээлэл амжилттай дамжуулсан дэлхийн анхны хөлөг болсон юм.

1998 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон Цагаан ордонд дадлагажигчаар ажиллаж байсан Моника Левинскитэй “бие махбодийн хувьд зохисгүй харьцаатай” байснаа хүлээн зөвшөөрч, ард нийтийг төөрөгдүүлсэндээ уучлал хүсжээ.

1999 оны энэ өдөр Туркийн баруу хойд хэсгийн Измит хотод 7.6 баллын хүчтэй газар хөдөлжээ. Хөнөөлийн уршиг нь Меркаллын шаталбараар 9-р түвшнийг давсан энэ газар хөдлөлтөөр 17 мянга  орчим хүн амиа алдаж, 50 орчим мянган хүн гэмтэж, бэртжээ.

2005 оны энэ өдөр Икраизийн тал Газын зурваст суурьшсан иргэдийг анх удаа нүүлгэн шилжүүлэв.

2008 оны энэ өдөр Америкийн усанд сэлэгч Майкл Фелпс нэг олимпын наадамд найман алтан медаль хүртсэн анхны хүн болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top