Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ

41 минутын өмнө

2026 оны есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 245,108 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаж, вакцинжуулалтын хамралт 49 хувьд хүрээд байна.

Нийслэлийн хэмжээнд томуугийн вакцинжуулалтын хамралт 53.8 хувь, орон нутагт 42.3 хувьтай байна.

Нийслэлийн дүүргүүдийн вакцинжуулалтын хамралтыг дурдвал:

  • Сонгинохайрхан дүүрэг – 67.0%
  • Хан-Уул дүүрэг – 62.5%
  • Багахангай дүүрэг – 57.6%

Орон нутгаас:

  • Сэлэнгэ аймаг – 58.6%
  • Дорноговь аймаг – 58.3%
  • Архангай аймаг – 56.9%
  • Ховд аймаг – 54.4%
  • Орхон аймаг – 52.4%

Томуугийн улирал эхлэхээс өмнө зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тэр дундаа бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 6 сар–1 насны хүүхдийн томуугийн вакцинжуулалтын хамралт 22.4 хувь, 1–2 насных 21.9 хувь, 3–6 насных 61.3 хувьтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top