Авто тээврийн товчоодыг нүүлгэж, хотын түгжрэлийг бууруулна

2026 оны 09 сарын 20

Улаанбаатар хотын баруун, зүүн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодыг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2027 оны төсөвт суулгаж шийдвэрлэнэ.

Ингэснээр баяр ёслол болон ид ачааллын үеэр хотоос гарах, орох тээврийн хэрэгслийн урсгал нэг цэгт бөөгнөрч, зохиомол түгжрэл, урт дараалал үүсдэг асуудал шийдэгдэх юм.

Мөн малын гоц халдварт өвчин гарсан болон бусад онцгой тохиолдолд ариутгал халдваргүйжилтийг хотын хүн амын төвлөрлөөс хол, аюулгүй бүсэд зохион байгуулах боломжтой болно.

Нийслэл рүү нэвтэрч буй мах, малын гаралтай төрөл бүрийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг иргэдийн гарт очихоос өмнө илүү нарийвчлан хянах нөхцөл бүрдэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (64.119.23.71)  2026 оны 09 сарын 21

Айлууд хэцүүддэг

0  |  0
ээ (66.181.168.82)  2026 оны 09 сарын 21

дөнгөж барьсан нь бүрэн ашиглалтанд ороогүй атал дахин нүүлгэх, төсвийн мөнгө уйлахгүй гэдэг ч... дандаа хэтэрхий мэргэн жараахайнууд төрд гарахаараа залгамж шинж чанаргүй, өөрийнхөөрөө зүтгэх нь гамшиг юм даа

0  |  0
Top