.png)
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 11,15,17,18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 11, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах “Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам “ хүртэлх 2.8 километр гудамжийг “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын гудамж” хэмээн шинэчлэн нэрлэхээр тогтлоо.
Түүнчлэн гудамжны нэршлийг газрын бүртгэл, хаягийн мэдээлэл, нийтийн үйлчилгээ, шуудан холбоо, түргэн тусламж, онцгой байдал болон бусад холбогдох үйлчилгээний мэдээллийн системд тусгах ажлыг хийж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )