Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр Дорнодын зүүн хойд сумдын нутгаар бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.
2026 оны 09-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар 0.0-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +14…+19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +23…+28 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. +19...+21 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +18...+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. +17...+19 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )