Өнөөдөр 2026 оны есдүгээр сарын 20. Энэ өдрөөс хойш он дуусахад 102 хоног үлдэж байна. Өглөөн наран 06 цаг 36 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг 20 хэмийн дулаан байх тул уншигч та хувцсаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Венесуэл, Перу, Уругвайд Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний өдөр. Тайландад Үндэсний залуучуудын өдөр. Өмнөд Осетод Тусгаар тогтнолын өдөр.
Энэ өдөр Гондурасын Ерөнхийлөгч асан Мануэл Селайя, Америкийн жүжигчин Гэри Коул, Эммигийн хоёр удаагийн шагналт жүжигчин Кристен Жонстон, жүжигчин, Италийн жүжигчин, кино найруулагч, дуучин Азия Арженто, Оросын жүжигчин Карина Андоленко, холимог тулааны тамирчин, UFC-гийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1929: БНМАУ-ын 14 дүгээр Бага хурал хуралджээ.
1944: Ард нийтийн цэргийн алба хаах үүргийн тухай хууль батлагдав.
1960: Монгол, Хятадын Засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатар хотноо “БНМАУ-д тусламжаар барилга барих БНХАУ-ын барилгын ажилчдын тухай хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1990 оны энэ өдөр Өмнөд Осет Гүржээс тусгаар улс болжээ.
1992 оны энэ өдөр бүх нийтийн санал асуулгаар Францын иргэдийн дийлэнх нь улсаа Европын Холбоонд оруулахыг дэмжив.
1993 оны энэ өдөр Азербайжаны парламент ТУХН-д элсэх шийдвэр гаргажээ.
2021 оны энэ өдөр Пермийн их сургууль дээр буутай этгээд халдлага үйлдэж, зургаан хүний аминд хүрч, 47 хүнийг шархдуулсан юм.
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )