Хонь
Өөрийн бодлоо ил гаргах гэсний хэрэггүй. Тэгвэл та буруугаар ойлгогдож мэдэхээр байна. Заримдаа загас мэт дуугүй байх нь зүгээр. Олны газар биеэ зөв авч яв. Аль болох аялалаар явж толгой тархиа сэргээхийг хичээ. Үр хүүхдээ зөв хүмүүжүүл. Байнга бүү зэмлэж бай. Амралтын өдрийг аль болох гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлээрэй.
Үхэр
Үр хүүхдүүд чинь хэл ам таталж мэдэх нь. Гэхдээ зарим үхрийнхэн хүүхдээрээ бахархаж ч болох юм. Хувийн амьдралд таагүй асуудал үүсэх ч зөв ойлголцож чадвал байдал тэгсгээд намжина. Ганц бие үхрийнхэн аль болох нээлттэй бай.
Ихэр
Шинэ нөхөртэй учирч, андын хүрээгээ тэлнэ. Сэтгэл зүйн хувьд олон янзын өнгөтэй байх ч хэн нэгний халамжийг мэдрэх нь. Сэтгэлээр унаад л ганцаараа урвайгаад байвал улам л сэтгэлийн хөндүүр мэдрэх тул аль болох гадуурч гарч, олны дунд хөгжилдөөрэй. Гэхдээ өөрөө ярихаас илүүтэй бусдыг сонсохыг хичээ.
Мэлхий
Хайртай хүнтэйгээ хамт байж аз жаргалыг мэдэрнэ. Өнөөдөр мэлхийнхэн хувийн үнэт зүйл чухам юу болохыг тогтоогоорой. Хэрэв тэгж чадвал амьдрал илүү өнгөтэй болно. Зарим үед санхүү, мөнгө гэхээс илүү гэр бүлийн үнэт зүйл чухал гэдгийг санаарай. Өсвөр насны хүүхдүүдтэйгээ зөв ойлголцож чадвал тэд танд ихэд талархан, гэр бүлийн уур амьсгал сэргэх нь.
Арслан
Өнөөдөр та ямар нэгэн чухал зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй болох нь. Бизнесийн хувьд шинэ хамтрагч, танилын хувьд шинэ нөхөртэй учирна. Хий хоосон мөрөөдөлд автаад хэрггүй. Аль болох өөртөө цаг гаргаж амраарай.
Охин
Гэртээ л цагаа өнгөрүүл. Боломж байдаг бол гэртээ бүг. Гэлээ гээд буланд шигдээд бай гэсэн үг биш. Аль болох гэр бүлтэйгээ ойр байж хөгжилтэй тоглоом тоглодог ч юм уу, эсвэл гадуур гарч хөгжилд. Ойрхон ууланд гарч алхаж ч болох шүү дээ. Ганц бие охиныхон шинэ хайр дурлалтайгаа учирна.
Жинлүүр
Хол байдаг хамаатан садантайгаа уулз. Амралтын өдөр гэр бүлээрээ юу хийж болохоор байна хамт төлөвлө. Хүүхдүүддээ чанартай цаг гаргаж, ойр байхыг хичээ. Өнөөдөр та ажлын тухай бодолгүй, тархиа амраа.
Хилэнц
Таны амьдралд эрс өөрчлөлтХилц гарахыг од эрхэс зөгнөж байна. Зарим нь ажлаа, бүр зарим нь сургуулиа ч сольж болзошгүй. Хэрэв шинээр зээл авахаар төлөвлөж байгаа бол баримт бичгээ сайтар бүрдүүл. Бодлогын хүү чангарсан цагт бичиг баримтаа бүрдүүлчихбэл бүтэх ч юм билүү хэн мэдлээ. Эрүүл мэнддээ анхаарч, ханиад томуунаас сэргийл.
Нум
Ажлаас шалтгаалсан дарамт их байгаа бол ойр дотнын хүнтэйгээ сайтар ярилц. Асуудлаа шийдэх гэж хичээ. Хэцүү байгаа ч шантарч л болохгүй шүү. Гагцхүү өөрийгөө бүрэн дайчилж, өөдрөг бай. Бусдын алдаанаас суралц. Гэхдээ өөрөө юун дээр алдсанаа сайтар тунгаа.
Матар
Гэр бүлдээ анхаарал тавь. Хайртай дотнын хүмүүсээ халамжил. Боломж гарч, хүсэл биелэнэ гэж бодвол тэр зүйлээ бүтнэ гэж санаад яг одооноос үйлдэл хий. Хөрөнгө мөнгө татах шинэ санаа толгойд орно. Гэхдээ яараад дэмий. Эхлээд ямар зүйл ашигтай вэ гэдгийг сайтар бод.
Хумх
Мөнгө байвал амралтын өдрөө алжаал тайл. Гэр бүлдээ анхаарал хандуул. Гэрээ тохижуулах гэж байгаа бол сайтар эргэцүүлээрэй. Хол байсан садантайгаа өнөөдөр уулзаж магадгүй.
Загас
Өөрийн бодлоо ямар гэсэн хамгаалж сур. Атаархлын үгс ардуур гүйж таныг тавгүйтүүлж мэдэх нь. Үнэхээр гэм хийгээгүй бол дэмий үгсийг тоогоод хэрэгггүй. Өнөөдөр эрч хүчээ сэлбэн өөдрөг бай. Дасгал хөдөлгөөн, алхах, хөгжилдөх тархийг сэргээнэ гэдгийг санаарай.

Сэтгэгдэл ( 0 )