ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
38 минутын өмнө

Өнөөдөр 2026 оны есдүгээр сарын 19. Энэ өдрөөс хойш он дуусахад 103 хоног үлдэж байна. Өглөөн наран 06 цаг 35 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг 16 хэмийн дулаан байх тул уншигч та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Чили улсад Зэвсэгт хүчний өдөр, Словакийн парламентын анхдугаар чуулган хуралдсан өдөр, Сейнт Киттс ба Невис улсын тусгаар тогтнолын өдөр тохиож байна. Өнөөдөр Английн нэрт аялагч Томас Кавендиш, Америкийн механикийн инженер Уиллиам Селлерс, Академийн шагналт нэрт жүжигчин Жереми Айронс, Битлзийн менежер Брайн Эпштейн, Олимпын гурав, дэлхийн 9 удаагийн аварга Оросын бөх Александр Карелин, Оройн ток шоуны нэрт хөтлөгч Жимми Феллон, Америкийн сагсанбөмбөгч Дежонте Марри, Трей Янг нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

634 оны энэ өдөр Халид ибн аль-Валидын удирдлага дор Рашидуны арабууд Византийн эзэнт гүрний Дамаск хотыг булаан эзлэв.

1799 оны энэ өдөр Франц-Голландын нэгдсэн хүч Бергений тулаанд Орос-Британийн нэгдсэн хүчийг буулган авчээ.

1852 оны энэ өдөр Италийн одон оронч Аннибал де Гаспарис солирыг нээн илрүүлж Массалиа нэр хайрлажээ.

1868 оны энэ өдөр Испанийн хаант засгийн эсрэг хувьсгал эхэлжээ.

1946 оны энэ өдөр Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль Цюрихийн их сургуульд үг хэлсний дараа Европын зөвлөл байгуулагджээ.

1960 оны энэ өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Жавахарлал Неру, Пакистаны Ерөнхийлөгч Аюб Хан нэр хилийн маргааныг эцэслэх Инд мөрний гэрээнд гарын үсэг зурав.

1982 оны энэ өдөр Америкийн тооцоолон бодох салбарын эрдэмтсэн Скотт Фалман анх удаагаа :-)  эможийг ашиглажээ.

1991 оны энэ өдөр Альпийн нурууны Итали, Австрийн хилийн зааг дээр дөрвөн мянганы өмнө амьдарч байсан хүнийг илрүүлэв.

2010 оны энэ өдөр Мексикийн буланд газрын тос олборлож байсан “Дийпуотер Хорайзон” хөлгөөс газрын тос алдагдаж эхлэв.

2022 оны энэ өдөр ИБУИНХУ-ын хатан хаан II Элизабеттэй салах ёс гүйцэтгэх ёслол Уестминстерийн ордонд болжээ.

2023 оны энэ өдөр Азербайжаны арми Уулын Карабахд цэргийн ажиллагаа явуулж эхлэв.

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top