Өнөөдөр 2026 оны есдүгээр сарын 6. Энэ өдрөөс хойш он дуусахад 116 хоног үлдэж байна. Өглөөн наран 06 цаг 17 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг 15 хэмийн дулаан байх тул уншигч та хувцсаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Пакистан болон Сан Томе ба Принсип улсад зэвсэгт хүчний өдөр, Эсватини улсад тусгаар тогтнолын өдөр, Болгар улсад нэгдлийн өдөр тохиож байна. Өнөөдөр Оросын хаан V Иван, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналт Жейн Аддамс, “Бар код”-ыг зохион бүтээгч Норман Жозеф Вүүдлэнд, “Пинк Флойд” хамтлагийн басс гитарчин Рожер Уотерс, Английн жүжигчин Идрис Элба, Италийн хөлбөмбөгч Карло Кудичини, Олимпын хошой, дэлхийн 7 удаагийн аварга Японы жүдоч Тамүра Рёко нар мэндэлжээ.
Энэ өдөр түүхийн хуудаснаа:
1522 оны энэ өдөр Дэлхийг тойрохоор аялсан Фердинанд Магелланы экспедицийн цор ганц хөлөг онгоц “Викториа” Испанид буцаж ирэв.
1803 оны энэ өдөр Британийн эрдэмтэн Жон Далтон янз бүрийн элементүүдийн атомыг дүрслэхийн тулд тэмдэглэгээ ашиглаж эхэлжээ.
1885 оны энэ өдөр Османы эзэнт гүрний Зүүн Румелия Болгартай нэгдэхээ зарлажээ.
1901 оны энэ өдөр Ажилгүй анархист Леон Чолгош АНУ-ын Ерөнхийлөгч Уиллиам МакКинлигийн амь насанд халдав.
1946 оны энэ өдөр АНУ-ын ТНБД Жеймс Ф.Бөрнс дайны дараах Германы эдийн засгийн сэргээн босголтыг АНУ хариуцах тухай мэдэгдэв.
1966 оны энэ өдөр Өмнөд Африкийн арьс өнгөөр ялгаварлах “апартейд”-ыг үндэслэгч Ерөнхий сайд Хендрик Вервоед хутгалуулж амь насаа алджээ.
1972 оны энэ өдөр Мюнхений олимпод оролцохоор ирсэн Израилийн есөн тамирчин Палестины “Хар Есдүгээр сар” бүлэгэллийн гарт амиа алджээ.
1991 оны энэ өдөр ЗХУ Балтын тэнгисийн Эстон, Латви, Литва улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
1997 оны энэ өдөр Автомашины ослоор амь насаа алдсан Диана гүнжийн оршуулах ёслол болов. Дэлхий даяар 2.1 тэрбум хүн зурагтаар оршуулах ёслолыг үзсэн юм.
2022 оны энэ өдөр Британийн Ерөнхий сайдын суудлаас Борис Жонсон огцорч, Лиз Трасс Ерөнхий сайд болов.
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )