ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
40 минутын өмнө

Өнөөдөр 2026.09.22. Энэ оны 265 дахь өдөр бөгөөд он дуусахад 100 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 37 минутад мандаж, 18 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 17 хэм дулаан, шөнөдөө 6 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн заан хамгаалах өдөр, мөн Дэлхийн машингүй өдөр тохиож байна. Болгарт өнөөдөр Тусгаар тогтнолын баяр, Латви, Литвад Балтын ард түмний эв нэгдлийн өдөр, Малид Тусгаар тогтнолын өдөр, Украинд партизаны алдрын өдөр, Казахстанд Үндэстний хэлний баяр, АНУ-д Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж  байна.

Энэ өдөр Бразилын хөлбөмбөгч Роналдо, Италийн дуучин Андреа Бочелли, Английн жүжигчин Том Фелтон, АНУ-ын рок дуучин Жоан Жетт, ОХУ-ын олимпын аварга, туялзуур сэлэмчин Павел Колобков зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1692 оны энэ өдөр Салемд сүүлийн найман “шулмыг” дүүжилжээ

1757 оны энэ өдөр Хойдын ноён Амарсанаа Орост өвчнөөр нас баржээ.

1792 оны энэ өдөр Францын Бүгд Найрамдах Улс байгуулагджээ.

1862 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн хар арьст боолуудыг чөлөөлж байгаагаа зарлав.

1869 оны энэ өдөр Австрид дэлхийн анхны шуудангийн ил захидал гарчээ.

1838 он Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт: Гэнэнпил хатныг баричвлав

1942 оны энэ өдөр “Барс” танк анх удаа тулаанд оров.

1974 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей анх удаа Палестины асуудлыг хэлэлцсэн нь Палестиныг чөлөөлөх байгууллага, түүний удирдагч Ясир Арафатыг Палестины ард түмний бүрэн эрхт төлөөлөгч болохыг хүлээн зөвшөөрчээ.

1980 оны энэ өдөр Иран-Иракийн дайн эхлэв.

1995 оны энэ өдөр Time Warner корпорац 7.5 тэрбум ам.доллароор Тед Тернерийн TBS компанийг худалдан авчээ.

1997 оны энэ өдөр Японы X JAPAN хамтлаг тарснаа зарлав. 

2013 оны энэ өдөр Пакистаны Пеүаварт алан хядах ажиллагаа болж, 80 гаруй хүн амь үрэгдэв.

2024 оны энэ өдөр Анура Кумара Диссанаяке Шри Ланка улсын ерөнхийлөгчөөр сонгогдов.

Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно 

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top