Алба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ

42 минутын өмнө

 

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.28-2026.10.04) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Нийт дуудлагын 83 хувь буюу 69 нь обьектын гал түймэр, 12 хувь буюу 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 4 хувь буюу 3 нь ой, хээрийн түймэр,  нэг хувь буюу нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top