БНАСАУ-ын ард иргэдийнхээ аз жаргалтай амьдралын төлөө хийж буй бүтээн байгуулалт

50 минутын өмнө

 

2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 81 жилийн ой тохиож байна.

Байгуулагдсан цагаасаа эхлэн 80 шахам жилийн урт хугацаанд намын байгуулалт, үйл ажиллагаандаа ард түмнээ эрхэмлэх үзэл санааг тууштай баримталж ирсэн Солонгосын Хөдөлмөрийн нам өнөөдөр Ким Жон Ун удирдагчийн удирдлага дор ард түмний хүсэл мөрөөдөл бодит биеллээ олж буй шинэ хөгжлийн эрин үеийг нээн өргөжүүлж байна.

 

 

Тус улсад нийслэл Пёньян хотод хэдэн арван мянган өрхийг хамарсан орчин үеийн шинэ хорооллуудыг байгуулж, улс орон даяар онцлог хийц бүхий хөдөө орон нутгийн орон сууцыг өргөн хүрээнд барин байгуулж, хөдөлмөр эрхэлж буй ард иргэдэд үнэ төлбөргүй олгожээ. Мөн орчин үеийн орон нутгийн аж үйлдвэрийн үйлдвэрүүд, мал аж ахуйн баазууд, томоохон хэмжээний хүлэмжийн аж ахуйнуудыг байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч байна.

 

 

Пёньян хотын нэгдсэн эмнэлэг, Кандун дүүргийн эмнэлэг зэрэг орчин үеийн эрүүл мэндийн байгууллагууд ашиглалтад орж, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулахад хувь нэмэр оруулж байна. Түүнчлэн Самжиёныг дөрвөн улирлын уулын аялал жуулчлалын хот болгон өөрчилж, Вонсан-Кальма далайн эргийн аялал жуулчлалын бүсийг Солонгосын зүүн эргийн аялал жуулчлалын томоохон төв болгон тохижуулснаар социалист соёл иргэншлийн шинэ өнгө төрхийг бий болгожээ.

Ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэх чиглэлээр гарч буй эдгээр бодит үр дүнг ард түмнийг тэнгэр хэмээн дээдэлж, ард иргэдийнхээ төлөө зүтгэн, улс орныхоо өнцөг булан бүрт хүрч ажиллахыг эрхэмлэдэг хүндэт Ким Жон Ун удирдагчийн уйгагүй хүчин чармайлт, зүтгэлээс салган авч үзэх боломжгүй юм.

 

 

Солонгосын ард түмэн хүндэт Ким Жон Уны удирдлагыг даган урагшлахын цагт илүү сайхан ирээдүй заавал ирнэ гэсэн итгэл, өөдрөг үзлээр дүүрэн байж, социализмын бүх талын хөгжлийг хангахын төлөөх тэмцлээ тууштай үргэлжлүүлж байна.

Top