
Өнөөдөр 2026.10.02. Энэ жилийн 275 дахь өдөр ба он дуустал 90 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 06 цаг 51 минутад мандлаа, 18 цаг 32 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 10 хэм дулаан, шөнөдөө 1 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн инээмсэглэлийн өдөр, Хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Гвинейд Тусгаар тогтнолын өдөр бол Италид Үндэсний өвөө, эмээ нарын өдөр, Индонезид Батик торгоны өдөр, Энэтхэгт Махатма Гандийн дурсгалыг хүндэтгэх өдөр, Сингапурт Хүүхдийн баярыг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн загвар зохион бүтээгч, “Donna Karan New York”-ийг үндэслэгч Донна Каран, жүжигчин, дуучин Ромина Пауэр, Английн дуучин Стинг, Америкийн жүжигчин Лоррейн Бракко, Норвегийн дуучин Лене Гравфорд Нюстрём зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1937 оны энэ өдөр улс төрийн хэрэгтнүүдийн хэргийг хянаж, эцсийн шийдвэр гаргах эрхтэй “Онц бүрэн эрхэт комисс”-ыг байгуулжээ. Энэхүү комисс нь 1939 оны дөрөвдүгээр сард татан буугдах хүртлээ 25785 хүний хэргийг хэлэлцэж, 20099 хүнд буудан хөнөөх ял, бусдад нь 10-аас дээш жил хорих ялаар шийтгэж байв.
1978 оны энэ өдөр БНМАУ-БНЗамби улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.
1998 оны энэ өдөр Монголын ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг, УИХ-ын гишүүн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амь үрэгджээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1836 оны энэ өдөр Чарльз Дарвин таван жил үргэлжилсэн дэлхийг тойрох аяллаасаа ирэв. Энэ аялал нь түүнд Хувьслын онолоо бичих санаа өгчээ.
1936 онд АНУ-д хуурай хуулийг цуцалсны дараах анхны согтууруулах ундааны үйлдвэр нээгдэж байжээ.
1946 оны энэ өдөр анхны савангийн дуурь DuMont сувгаар гарчээ.
1974 оны энэ өдөр Якутад цөмийн дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн хүч 1.7 килотонн байсан юм.
1997 онд Японд биологийн цагийн үйл ажиллагааг хангадаг хүний генийг нээснээ албан ёсоор зарлав.
2002 оны энэ өдөр Японд дэлхийн анхны банкны мөнгө хураагч робот худалдаанд гарчээ.
2018 оны энэ өдөр Истанбул дахь Саудын Арабын коьнсулын газрын байранд нэрт сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насыг хөнөөжээ.
Энэ өдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )