Өнөөдөр 2026.09.28. Энэ оны 271 дахь өдөр бөгөөд он дуусахад 94 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 45 минутад мандаж, 18 цаг 40 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 4 хэм дулаан, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Билгийн тооллын намрын дунд сарын шинийн 17, Дашням, Балжинням давхцсан өдөр. Өнөөдөр Олон улсын мэдэх эрхийн өдөр. Улс орнуудаас Чех улсад Төрт улсын өдөр, Хятадад Күнзийн өдөр, Швейцарт Кофены баяр, Индонезид Төмөр замын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн жүжигчин Мариа Кэнелс-Баррера, Беллина Логан, Лейлани Сэрель, Мун Заппа, Мира Сорвино, Кэрри Отис, Их Британийн жүжигчин Наоми Уоттс, Хилари Дафф зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1934 оны энэ өдөр МАХН-ын есдүгээр их хурал эхлэв. 242 төлөөлөгч оролцсон тус их хурлаар үндэсний соёл боловсролыг дээшлүүлж, хөгжүүлэх шийдвэр гаргажээ.
1965 оны энэ өдөр БНХАУ-ын тусламжаар барьж буй Улаанбаатар-Налайхын хатуу хучилттай авто замын ажил дуусаж, хүлээлгэн өгөх ёслол болов.
1993 оны энэ өдөр Орос, Монгол, Хятад гурван улсын хилийн хэлэлцээр Хайлаарт зохион байгуулагдаж, гурван улсын Засгийн газар Хятад, Монгол, Орос гурван улсын хил тогтоох гэрээг дахин шинээр үзэглэжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1759 оны энэ өдөр Мексикийн Мичоакан мужид олон хүний нүдэн дээр Хорульо галт уул мэндэлжээ.
1793 оны энэ өдрөөс хойш Канад төрсөн боолуудын бүх хүүхэд 25 нас хүрмэгц эрх чөлөөтэй болохыг зарлаж байв.
1889 онд Нэг метрийн уртыг тодорхойлжээ.
1928 оны энэ өдөр Александер Флеминг лабораторид нь бактер устгадаг мөөгөнцөр үүсэж байгааг олж харжээ. Хожим нь пенецилинийг гаргаж авна.
1939 оны энэ өдөр Варшав бууж өгчээ.
1961 оны энэ өдөр Сирид төрийн эргэлт болж, Арабын Бүгд Найрамдах Сири улсыг тунхагласан байна.
1968 онд “Beatles” хамтлагийн “Hey Jude” дуу АНУ-ын хит парадыг 9 долоо хоног тэргүүлэв. Энэ дууг Пол Маккартни Жон Ленноны хүү Жулианд зориулж зохиожээ.
1986 онд Ардчилсан дэвшилтэт нам Тайванийн анхны сөрөг хүчний нам болов.
1994 оны энэ өдөр “Эстони” хөлөг онгоц Балтын тэнгист живж, 852 хүн амиа алджээ.
2008 оны энэ өдөр “Формула-1”-ийн шөнийн уралдаан анх удаагаа болжээ.
2009 онд Энэтхэгийн “Chandrayaan-1” хөлөг саран дээр ус илрүүлэв.
2014 оны энэ өдөр Хонконгт эсэргүүцлийн жагсаал эхэлжээ.
2018 оны энэ өдөр Сулавесид 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас аварга цүнами үүсэж, 3430 хүн амиа алдав.
2022 оны энэ өдөр Иан далайн хар салхи Флоридаг дайрч, 169 хүн амиа алдаж, 113 тэрбум ам.долларын хохирол учирчээ.
Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )