Хонь
Өнөөдөр амьдрал танаас сонсох чадвар шаардана. Бүхнийг хянах гэсэн хүслээ дарвал эргэн тойрны хүмүүс гайхалтай шийдэл санал болгох чадвартай гэдгийг харна. Хурд, хэмнэлээ хасаарай.
Үхэр
Санхүү болон ахуйн асуудлаа элдэв жүжиггүй цэгцлээрэй. Ирээдүйн талаарх таамгаасаа айхаа боль. Урдах ажлаа л хий. Жижиг алхмууд танд хөл дээрээ зогсох мэдрэмж төрүүлнэ. Хайртай хүмүүстэйгээ захирсан дуугаар ярих хэрэггүй.
Ихэр
Таны ухаан бодол нэгэн зэрэг зуун санааг барьж авахыг хичээнэ. Үүний оронд ядаж нэг чухал ажлаа дуусгахыг хичээгээрэй. Хормын сэтгэл хөдлөлийн нөлөөн дор амлалт өгөхөөс зайлсхий. Та өөрөө л амлалтаа биелүүлэх болно шүү.
Мэлхий
Танаас огт хамаарахгүй зүйлээс болж санаагаа зовоох хэрэггүй. Үүний оронд өөрөөсөө юу хамгийн ихээр тайвшруулдаг тухай асуу. Завсарлага авч, идэвхээ сулруулж, хүчээ сэлбээрэй.
Арслан
Бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хөлсөө дуслуулахаа боль. Эрч хүчээ өдөр тутмын ажилдаа зориулаарай. Өөрийнхөө байр сууринд хатуу зогсож буй нэгнийг ятгах гэж бүү хичээ.
Охин
Бүхнийг төгс байлгах гэж өөрийгөө ядраах вий. Ажлаас бус харин ажлын үр дүнд хандах надлагаас болж бид стресстдэгийг ойлгоорой. Хүлээлтээ багасгавал эрх чөлөө, баяр баясгалан авчирна.
Жинлүүр
Өөрийнхөө амар тайван байдлыг ямар ч гэмшилгүйгээр хамгаалах эрхтэй гэдгээ өөртөө сануулаарай. Бусдын зөрчилд энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэх нь илүү. Өөрсдөө учраа олог.
Хилэнц
Энгийн ойлгомжтой зүйлээс далд санаа, утга учрыг нь олох гэж хичээнэ. Хамт олон, найз нөхдийн үгнээс өө хайх хэрэггүй. Эрч хүчээ төвлөрөл шаардсан хүнд асуудлыг шийдэхэд зориул. Оюун ухаанаа хэт их бодлоос чөлөөлөөрэй.
Нум
Таны томоохон санаанууд жижиг өдөр тутмын ажлаа хийх шаардлагатай тулгарна. Уйтгартай гэж бүү бухимд. Жижиг ажлууд л ирээдүйн амжилтын суурийг тавьж байдаг. Асуудлыг алхам алхмаар шийд.
Матар
Бүхнийг өөр дээрээ авах хүсэл таныг ядраана. Бусдад зарим даалгавраа хариуцуулах чадвар бол бүтээлч хүний шинж. Бусад хүмүүст бие даан ажиллах боломж олго.
Хумх
Өнөөдөр аливаа дүрэм таны эрх чөлөөг боомилж байгаа мэт санагдана. Маргаанаас зайлсхий. Ахуйн асуудлаа эмгэнэлт жүжиг болгодог хүмүүсээс зайгаа бариарай. Аливаад тайван ханд.
Загас
Бодит байдалтай холбоогоо таслахгүй байх нь чухал. Итгэлгүй мэт байгаа бол энгийн дасгал хий. Эргэн тойрноо цэгцэл. Бусдын сэтгэл хөдлөлд автахгүй байхыг хичээгээрэй.

Сэтгэгдэл ( 0 )