ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад Монголын говь, цөлийг бүртгүүлэх үнэлгээний ажил эхэлжээ. Энэ ажлын хүрээнд Олон улсын байгаль хамгаалах холбооны шинжээчид энэ сарын 6-14-ний өдрүүдэд Говийн их дархан цаазат газрын “А”, “Б” хэсэг болон Говийн бага дархан цаазарт газарт ажилласан байна.
Шинжээчид тухайн бүс нутгийн байгалийн онцлог, геологийн хүчин зүйлийг судалж, хамгаалалтын менежмент, Дэлхийн өвийн шалгуурыг хангаж байгаа эсэхийг үнэлжээ. Хээрийн шинжилгээний дараа БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай уулзаж санал солилцсон байна. Шинжилгээний бүрэлдэхүүн Монгол Улсын говь нь мазаалай, хавтгай, хулан зэрэг ховор амьтдын амьдрах орчин бөгөөд дэлхийд ховор цөлийн экосистем бүхий нутаг гэж үнэлжээ.
Ташрамд дурдахад Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын болон байгалийн өвд долоон газар орон бүртгэлтэй байдаг юм.

Сэтгэгдэл ( 0 )