Монгол Улс одоогийн байдлаар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад долоон газар орныг бүртгүүлээд байна. Эдгээрээс тав нь соёлын, хоёр нь байгалийн өвийн жагсаалтад бүртгэгджээ. Хамгийн сүүлд энэ онд “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборуудыг” шинээр бүртгүүлсэн юм.
Монгол Улсын бүртгэгдсэн газруудыг дурдвал Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул ба түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд, Увс нуурын ай сав, Дагуурын ландшафт билээ.
Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн конвенцид 1990 онд нэгдэн орсон. Конвенцид нэгдсэнээр бүртгэлтэй өвийн хамгаалалтын нөхцөлийг хадгалах, менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг юм. Хэдийгээр дэлхийн өв нь аялал жуулчлалыг хөгжүүлэх шалтгаан боолдог ч уг жагсаалтын үндсэн зорилго нь тухайн өвийн онцгой үнэ цэнийг урт хугацаанд хамгаалахад чиглэгддэг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )