НҮБ-ын салбар байгууллагуудаас хамгийн нөлөө бүхий гэгдэх ЮНЕСКО Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбар хурдацтай хөгжиж байгааг онцолжээ. Венецийн урлагийн наадамд энэ жил Монголын уран бүтээлч залуус хэд, хэдэн сонрхолтой үзүүлбэр үзүүлсэн нь олон улсын сонирхогчдын анхаарлыг ихэд татсан байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, уран бүтээлчидтэй хамтран ажилласнаар энэ салбарын хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх боломжтой гэж ЮНЕСКО онцлон тэмдэглэжээ.
Өнгөрсөн тавдугаар сарын 09-ний өдөр Монгол Улсад болсон "Монголын инновацийн долоо хоног"-ийн үеэр олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хэд, хэдэн төслийг сонирхож хөрөнгө оруулах эсэхээ судлахаар болсон юм. Ялангуяа ОХУ болон АНУ-ын залуу уран бүтээлчид Монголын залуу уран бүтээлчидтэй хамтрах сонирхолтой байгааг инновацийн долоо хоногийн зохион байгуулагчид онцолжээ. ЮНЕСКО болон бусад олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбар ирээдүйтэй, хөрөнгө оруулж болох салбар гэж дүгнэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )