ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
39 минутын өмнө

Өнөөдөр 2026 оны есдүгээр сарын 4. Энэ өдрөөс хойш он дуусахад 118 хоног үлдэж байна. Өглөөн наран 06 цаг 14 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар дуу цахилгаантай бороотой 17 хэмийн дулаан байх тул уншигч та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Аргентин улсад цагаачдын өдөр тохиож байна. Өнөөдөр Австрийн нэрт хөгжмийн зохиолч Антон Брюкнер, автомашины алдарт “Ягуар” брэндийг зохион бүтээлцсэн Уиллиам Лионс, “Форд” компанийн залгамжлагч II Хенри Форд, Туркийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Фатих Терим, Америкийн алдарт дуучин Бионсе, Испанийн хөлбөмбөгч Раул Албиол, Бельгийн хөлбөмбөгч Янник Карраско, Испанийн хөлбөмбөгч Серхио Гомез нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

1666 оны энэ өдөр Английн Лондон хотод хөнөөл, хохирол ихтэй их түймэр дэгджээ.

1774 оны энэ өдөр Английн аялагч, ахмад Жеймс Күүк хоёр дахь аяллынхаа үеэр Шинэ Календонийг нээв.

1781 оны энэ өдөр Испанийн 44 хүн суурьшиж, Лос Анжелес хотыг байгуулав.

1839 оны энэ өдөр Хар тамхины дайны анхны ширүүн тулаан болов. Британийн хөлөг онгоцууд Хятадын хоөлг онгоц руу гал нээжээ. Хятад улс Британийн пүүсүүдэд борлуулалтын хориг тавиад байсан юм.

1888 оны энэ өдөр Жорж Ийстман “Кодак” худалдааны тэмдгийг бүртгүүлж, хальсан бүрхүүтэй аппаратанд зохиогчийн эрх авчээ.

1919 оны энэ өдөр Орчин цагийн Туркийг үндэслэгч Мустафа Кемал Ататюрк Сивас хотод их хурал зарлан хуралдуулжээ.

1951 оны энэ өдөр Японы энхийн хэлэлцээрийн тухай бага хурлыг телевизээр шууд дамжуулсан нь өөр тивээс шууд дамжуулсан анхны нэвтрүүлэг болсон түүхтэй.

1970 оны энэ өдөр Чилийн Ерөнхийлөгч Сальвадор Алленде сонгогдов.

1972 оны энэ өдөр Америкийн усанд сэлэгч Марк Спитц нэг олимпын наадмаас долоон медаль хүртсэн анхны хүн болов.

1989 оны энэ өдөр Зүүн Германы Лейпциг хотод долоо хоног үргэлжилсэн жагсаалын дүнд ардчилсан шинэчлэл болохоор болов.

1998 оны энэ өдөр Хайлтын системийн алдарт “Google” мэндлэв.

2020 оны энэ өдөр Ромын пап XVI Бенедикт хамгийн өндөр насалсан пап лам болов.

 Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top