
Өнөөдөр 2026.09.18. Энэ оны 261 дахь өдөр бөгөөд он дуусахад 104 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 32 минутад мандаж, 19 цаг 01 минутад жаргана.
Улаанбаатарт бороотой. Өдөртөө 14 хэм дулаан, шөнөдөө 8 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн усны чанарын хяналтын өдөр, Цахим номын олон улсын өдөр тохиож байна. Азербайжанд өнөөдөр Үндэсний хөгжмийн өдөр, Хорватад Тэнгисийн цэргийн өдөр, Иранд Перс уран зохиол, яруу найргийн өдөр, Арменид Одон орон судлалын өдөр, Унгарт Улаан чинжүүний баярыг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн улстөрч Роберт Бэннет, Португалийн Ерөнхийлөгч асан Жоржи Сампайю, Английн хөлбөмбөгч Питер Лесли Шилтон, Чехословак, Канадын хоккейч Петер Штястны, Францын зохиолч Бернард Вербер, Америкийн дугуйн уралдаанч Лэнс Армстронг, Америкийн жүжигчин Жэймс Марсден зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1958 оны энэ өдөр БНМАУ-ын Х.Чойбалсангийн нэрэмжит Их сургуулийн багш, оюутнууд империалист Америк Тайванийн эрэг орчим цэргээ байрлуулсныг эсэргүүцсэн цуглаан хийжээ. Империалист Америк дайны түрэмгийллээ даруй зогсоож, Тайванийн эрэг орчимд байрлуулсан цэргээ татаж авахыг шаардсан бичиг илгээв.
1990 оны энэ өдөр БНМАУ-ын Ерөнхийлөгчийн нэгдүгээр зарлигаар Цэргийн шинэ тангараг батлагджээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1793 оны энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жорж Вашингтон Капитол ордны шавыг тавьжээ.
1851 оны энэ өдөр “New York Times” сонины эхний дугаар гарчээ.
1932 оны энэ өдөр Хижаза болон Нежда Абдель Азиз ибн Сауд хаан хоёр хаант улсаа нэгтгэжээ. Тус улс Саудын Арабын хаант улс нэртэй болов.
1934 оны энэ өдөр ЗСБНХУ Үндэстнүүдийн лигт оржээ.
1947 оны энэ өдөр АНУ-ын Тагнуулын төв газар байгуулагджээ. Энэ өдөр АНУ-ын Агаарын цэргийн хүчин зэвсэгт хүчний тусдаа салбар болов.
1976 оны энэ өдөр Мао Зэдуныг оршуулжээ.
1981 оны энэ өдөр Франц улсад цаазын ялыг хориглов.
1997 онд Явган цэргийн эсрэг мина хэрэглэхийг хориглох тухай конвенцыг баталжээ
2018 оны энэ өдөр Өмнөд Африкт каннабисыг хуульчилжээ.
Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )