Өнөөдөр 2026 оны есдүгээр сарын 7. Энэ өдрөөс хойш он дуусахад 115 хоног үлдэж байна. Өглөөн наран 06 цаг 18 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг 16 хэмийн дулаан байх тул уншигч та хувцсаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Австрали улсад нэн ховор амьтдын үндэсний өдөр, Украинд цэргийн тагнуулын өдөр, Фижид Үндсэн хуулийн өдөр, Бразил улсад Тусгаар тогтнолын өдөр, Мозамбикт ялалты өдөр тохиож байна. Өнөөдөр Английн хатан хаан I Элизабет, Шинэ Зеландын анхны Ерөнхий сайд Хенри Сьювелл, нэрт эдийн засагч Херманн Госсен, Болгарын удирдагч Тодор Живков, Туркийн хөлбөмбөгч Эмре Белозоглу, Бразилын хөлбөмбөгч Миранда, Америкийн сагсанбөмбөгч Келин Лов, Америкийн дуучин Грейси Эбрамс нар мэндэлжээ.
Энэ өдөр түүхийн хуудаснаа:
1625 оны энэ өдөр Англи, Нидерланд улсууд Саутхемптоны гэрээ байгуулж Нидерландын эсрэг холбоотон болов.
1652 оны энэ өдөр Тайваньд 15 мянга орчим Хань үндэстнүүд Голландын эсрэг бослого дэгдээв.
1812 оны энэ өдөр Наполеоны дайны хамгийн цуст тулаан болох Бородиногийн тулаан эхлэв. Москвагийн ойролцоо болсон энэ тулаанд Францын тал ялалт байгуулжээ.
1822 оны энэ өдөр “Цэргийн хаан” гэдгээрээ алдартай Дом I Педро Бразилын тусгаар тогтнолыг зарлан тунхаглажээ.
1901 оны энэ өдөр Ихэтуаны бослого гэрээнд гарын үсэг зурснаар намжив.
1911 оны энэ өдөр Луврын музейгаас алдарт “Мона Лиза” хөргийг хулгайлсан хэрээгр яруу найрагч Гиом Апполайнерыг баривчилж, шоронд хорьжээ.
1923 оны энэ өдөр ИНТЕРПОЛ албан ёсоор байгуулагджээ.
1940 оны энэ өдөр Крайовагийн гэрээ ёсоор Румын улс Өмнөд Добружаг Болгарт буцаан өгчээ.
1945 оны энэ өдөр Берлин хотод дэлхийн хоёрдугаар дайнд ялсны цэргийн парад зохион байгуулав.
1953 оны энэ өдөр ЗХУ-ын Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар Никита Хрущев сонгогджээ.
2005 оны энэ өдөр Египет улсад олон намын оролцоотой Ерөнхийлөгчийн сонгууль анх удаа болов.
2011 оны энэ өдөр ОХУ-ын хоккейн дээд лигийн Локомотив Ярославль багийн бараг бүх тоглогчид онгоцны ослоор амь үрэгджээ.
2021 оны энэ өдөр Эль Сальвадор улс Биткойныг хууль ёсны мөнгөн тэмдэгт хэмээн зарлав.
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )