Өнөөдөр 2026.09.10. Энэ оны 253 дахь өдөр бөгөөд он дуусахад 112 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 21 минутад мандаж, 19 цаг 18 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 21 хэм дулаан, шөнөдөө 5 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн амиа хорлохоос урьдчилан сэргийлэх өдөр. Монгол Улсад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр, Гибралтард Үндэсний баярын өдөр бол Хятадад Багш нарын, Гондураст Хүүхэд хамгаалах, Украинд Биеийн тамир, спортын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн кино найруулагч Крис Коламбус, Английн жүжигчин Колин Фёрт, Канадын хоккейчин Жо Ньювендайк, Оросын хоккейчин Сергей Петренко, жүжигчин Максим Виторган, Америкийн жүжигчин Райан Филипп, Бразилын теннисчин Густаво Куэртен зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
2005 оны энэ өдөр Монгол Улсын түүхэн дэх анхны газрын тос боловсруулах үйлдвэр болох Зүүнбаян газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг нээх ёслол Бээжин хотод болжээ.
2006 оны энэ өдөр Эрээн-Замын-Үүдийг холбосон засмал зам албан ёсоор ашиглалтад оров. Эрээн хотоос Замын –Үүд боомт ороход машинаар гурван минут явдаг болжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1509 онд Истанбулд өглөөний 10 цагт бага шүүлтийн өдөр хэмээн нэрлэгдсэн газар хөдлөлт болж, 10 мянга орчим хүн амиа алдаж, Османы эзэнт гүрэнд ноцтой хохирол учирчээ.
1925 оны энэ өдөр Кызылордод Казахын анхны үндэсний мэргэжлийн театр үүсгэн байгуулагджээ.
1939 оны энэ өдөр Канад улс Германд дайн зарлав.
1964 оны энэ өдөр Род Стюарт анхны сингл болох «Good Morning, Little Schoolgirl»-оо бичүүлжээ.
1981 онд Пабло Пикассогийн алдарт “Герника” уран зургийг зураачийн гэрээслэлийн дагуу Мадрид хотын Прадо музейд байрлуулав.
1993 оны энэ өдөр “Fox Television” сувгаар “Нууц материалууд” цувралыг анх гаргаж эхлэв.
1996 онд НҮБ Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг батлав.
2002 онд Швейцар улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болов.
2017 оны энэ өдөр Ирма далайн хар салхи дэглэсний улмаас нийт 134 хүн амиа алдаж, 77 тэрбум ам.долларын хохирол учруулжээ.
2025 оны энэ өдөр АНУ-ын нэрт улс төрийн зүтгэлтэн Чарли Киркийн амь насанд халджээ.
Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )