Өнөөдөр 2026 оны есдүгээр сарын 9. Энэ өдрөөс хойш он дуусахад 113 хоног үлдэж байна. Өглөөн наран 06 цаг 21 минутад мандан, 19 цаг 18 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг 15 хэмийн дулаан байх тул уншигч та хувцсаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Украинд Зэвсэгт хүчний өдөр, Их Британид онцгой байдлын аврагчийн өдөр, БНАСАУ, Тажикистан улсын Тусгаар тогтнолын өдөр, Коста Рика улсад хүүхдийн өдөр, Словак улсад холокостын дурсгалын өдөр тохиож байна. Өнөөдөр Оросын нэрт зохиолч Лев Толстой, Америкийн театрын нэрт найруулагч Макс Райнхардт, түргэн хоолны “KFC” сүлжээ рестораныг үндэслэгч Хурандаа Сандерс, Английн хөгжмийн продьюсер Дейв Стьюарт, Английн нэрт жүжигчин Хью Грант, Италийн хөлбөмбөгч Роберто Донадони, Америкийн сагсанбөмбөгч Ден Мажерл, Америкийн инээдмийн жүжигчин Адам Сандлер, Канадын дуучин Майкл Бубле, “Алтан бөмбөрцөг” наадмын гурван удаагийн шагналт Америкийн жүжигчин Мишель Уиллиамс, Америкийн хөлбөмбөгч Бред Гузан, Хорватын домогт хөлбөмбөгч Лука Модрич, Америкийн сагсанбөмбөгч Ж.Р.Смит, Голландын хөгжмийн DJ Афрожак, Бразилын хөлбөмбөгч Оскар нар мэндэлжээ.
Энэ өдөр түүхийн хуудаснаа:
1141 оны энэ өдөр Хар Хидан улсыг үндэслэгч Лиа гүрний жажн Елү Даши Селчүкийн армийг бут ниргэв.
1493 оны энэ өдөр Нэрт аялагч Кристофер Колумб 14 хөлөг онгоц, 1200 хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёр дахь аялалаа хийхээр Кадиз хотоос хөдлөв.
1791 АНУ-ын нийслэл Вашигтон хотыг анхны Ерөнхийлөгчийн дурсгалыг хүндэтгэн нэрээр нь нэрлэв.
1850 оны энэ өдөр Калифорни муж Нэгдсэн улсын бүрэлдэхүүнд нэгдсэн 31 дэх муж болов.
1892 оны энэ өдөр Бархасбадь гарагийн дагуул Амалтьегийн дүрсийг гэрэл зурганд анх удаагаа буулгажээ.
1923 оны энэ өдөр Орчин цагийн Турк улсыг үндэслэгч Мустафа Кемал Ататюрк Ардын бүгд найрамдах намыг байгуулав.
1945 оны энэ өдөр Японы эзэн хааны арми Хятадын талд бууж өгөв.
1947 оны энэ өдөр Компьютерийн вирус анх удаа бүртгэгджээ. Харвардын их сургуулийн Харвард Марк II нэртэй эхэн үеийн компьютерийн системээс вирус илрүүлсэн байна.
1948 оны энэ өдөр БНАСАУ-ын даргаар Ким Ир Сенийг сонгов. Үүнийг БНАСАУ-д тусгаар тогтнолын өдөр гэж тэмдэглэдэг юм.
1956 оны энэ өдөр Нэрт дуучин Элвис Пресли “Эд Салливаны шоу”-нд оролцож, алдрынхаа эхийг тавив.
1965 оны энэ өдөр АНУ-д Барилга, хот байгуулалтын яам байгуулагджээ.
1991 оны энэ өдөр Тажикистан улс ЗХУ-аас тустгаар тогтнов.
2009 оны энэ өдөр Дубайн метро нээгдсэнээр Арабын хойг дахь анхны метро болж түүхэнд үлдэв.
2015 оны энэ өдөр ИБУИНВУ-ын хатан хаан II Элизабет тус улсын түүхэнд хамгийн удаан төр барьсан хатан хаан болов.
2025 оны энэ өдөр ОХУ-ын хэд, хэдэн дрон Польшийн агаарын хилийг зөрчиж, тэр даруй Польшийн талаас устгажээ. Энэ нь ОХУ-ын армийн техник анх удаагаа НАТО-гийн агаарын орон зайд нэвтэрсэн тохиолдол болсон юм.
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )