ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
44 минутын өмнө

Өнөөдөр 2026.09.16. Энэ оны 259 дахь өдөр бөгөөд он дуусахад 106 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 29 минутад мандаж, 19 цаг 05 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 28 хэм дулаан, шөнөдөө 9 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Улс орнуудаас Папуа Шинэ Гвинейд Тусгаар тогтнолын, Малайзад Зэвсэгт хүчний өдөр, Италид Жульеттагийн төрсөн өдөр, Мексикт Тусгаар тогтнолын баяр, АНУ-д Чулуу цуглуулах өдөр, Ливид Тарчлагчдын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Микки Рурк, илбэчин Дэвид Копперфильд, жүжигчин Женнифер Тилли, Ава Аддамс, Мэйделин Зима, Ричард Маркс, Ник Жонас зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1908 оны энэ өдөр Уильям Дюрант “General Motors” компанийг үүсгэн байгуулжээ.

1916 онд Канадын Онтариод хуурай хууль хэрэгжиж эхлэв.

1959 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Шарль де Голль Алжирын ард иргэдэд Францаас тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг санал болгожээ.

1975 оны энэ өдөр Папуа Шинэ Гвиней Австралиас тусгаар тогтнов.

1983 оны энэ өдөр Жүжигчин Арнольд Шварценеггер Америкийн иргэншил авчээ.

1987 оны энэ өдөр Озоны давхаргыг хамгаалах Монреалийн протоколыг баталсан байна.

1998 оны энэ өдөр “Парисын дарь эхийн сүм” мюзикл гарчээ.

1999 оны энэ өдөр Оросын Ростов мужид орон сууцны барилгад гал гарч, 19 хүн амиа алдан, 200 гаруй хүн шархаджээ.

2021 онд анхны хувийн “ Inspiration4” сансрын хөлөг хөөрөв.

2022 оны энэ өдөр гивлүүр зүүгээгүйн төлөө хоригдож байсан Махса Амини учир битүүлгээр амиа алдав.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвижна    

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top