ОХУ-д он гарснаас хойш баавгайд бариулж амиа алдсан тухай тус улсын төрийн мэдээллийн “ТАСС” агентлаг мэдээлжээ. Хамгийн сүүлд энэ сарын 17-ны өдөр Эрхүү мужийн Киренский дүүрэгт жимсэнд явсан хоёр хүн баавгайд бариулж амиа алдсан байна.
Өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр Алтайн бүгд найрамдах улсын Артыбаш тосгонд жуулчдын отог руу баавгай дайрч, 29 настай эмэгтэй амиа алджээ. Есдүгээр сарын эхээр Карсноярскийн хязгаарт баавгайнд бариулсны улмаас гурван хүн амиа алдсан байна. Энэ сарын 14-ний өдөр Эрхүү мужийн Киренскийн дүүрэгт хөгшин эр рүү баавгай дайрч амиа алдсан. Дараа өдөр нь мөн л тус дүүрэгт 66 настай эмэгтэй баавгайд бариулж, хэд хоногийн дараа тасарсан цогцос нь олджээ.
ОХУ-ын Буриад улсын Шахалан суурингийн Хуртага тосгонд энэ сарын 7-ны өдөр нэгэн эр баавгайд бариулсан байна. Хэдийгээр эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас баржээ. Энэ жилийн тухайд ОХУ-ын Сибирь орчимд баавгай үзэгдэх нь элбэгшжээ. Тиймээс мэргэжлийн байгууллагууд сонор сэрэмжтэй байж, болзошгүй аюулаас хамгаалахыг анхааруулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )