Өнөөдөр 2026.09.14. Энэ оны 257 дахь өдөр бөгөөд он дуусахад 108 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 26 минутад мандаж, 19 цаг 09 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 22 хэм дулаан, шөнөдөө 4 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр АНУ-д Төрийн далбааны өдөр, Мексикт Чьяпас муж үүсэн байгуулагдсан өдөр, Никарагуад Сан-Хасинтогийн тулааны ялалтын ойн баяр юм.
Энэ өдөр Францын биатлонч Мартен Фуркад, Японы дуучин Мияви, АНУ-ын дуучин, жүжигчин Эшли Робертс, ОХУ- ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Дмитрий Медведев, Норвегийн “А-Ха” хамтлагийн дуучин Мортен Харкет, Хорватын хөлбөмбөгч Ивица Олич зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1908 оны энэ өдөр их зохиолч Цэндийн Дамдинсүрэн (1908-1986) Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад суманд мэндэлжээ.
1756 оны энэ өдөр Хошой чин ван, эфү Санзайдорж Манжийн хаанд өргөсөн айлтгалдаа Чингүнжавыг шууд баривчилж болохгүй гэж мэдэгдсэн байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1812 оны энэ өдөр Наполеоны цэрэг Москвад оров.
1867 оны энэ өдөр Карл Марксын “Капитал” зохиолын эхний боть хэвлэлтээс гарсан байна.
1886 онд Жорж Андерсон бичгийн машины патент авчээ
1929 оны энэ өдөр Украины хөлбөмбөгийн Динамо Киев баг анхны олон улсын тоглолтоо хийжээ.
1960 оны энэ өдөр Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК байгуулагдаж, Ирак, Иран, Кувейт, Саудын Араб, Венесуэл улсууд элсэв.
1984 оны энэ өдөр дэлхийд анх удаа агаарын бөмбөлөгөөр Атлантын далайг туулжээ.
2000 онд Microsoft компани Windows Milennium Edition үйлдлийн системээ гаргав.
2002 оны энэ өдөр Вьетнамын Ханойд 6.5 метр өндөр, 30 тонн жинтэй Бурхан багшийн сэрэг дүрийг босгожээ.
2010 онд Францын Сенат эмэгтэйчүүдэд олон нийтийн газарт гивлүүр зүүхийг хориглосон хууль баталжээ.
2015 оны энэ өдөр таталцлын долгионыг нээв.
Өнөөдөр үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )