Солонготын даваанд цас орж, халтиргаа гулгаа үүсжээ

О.Должин | Zindaa.mn
56 минутын өмнө

Завхан аймгийн Солонготын даваанд өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны 09:00 цагийн байдлаар цас орж, замд халтиргаа гулгаа үүссэн байна.

Замын нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор “Гранд Макро” ХХК-ийн нэг авто грейдер, зургаан алба хаагч ажиллаж байгаа аж.

Иймд иргэд, жолооч та бүхнийг замын нөхцөлд тохируулан хурдаа зөв сонгож, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top