Өнөөдөр 2026.09.08. Энэ оны 251 дахь өдөр бөгөөд он дуусахад 114 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 18 минутад мандаж, 19 цаг 22 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 18 хэм дулаан, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн олон улсын өдөр, Дэлхийн физик эмчилгээний өдөр, мөн Олон улсын бичиг үсгийн өдөр. Пакистан, Мальтад Ялалтын өдөр бол Хойд Македонд Тусгаар тогтнолын, Орост Бородиногийн тулааны өдөр юм.
Энэ өдөр Германы жүжигчин Томас Кречманн, Америкийн жүжигчин Дэвид Аркетт, Их Британийн жүжигчин, Эммигийн шагналт Мартин Фримен, Унгарын шатарчин Петер Леко, Америкийн дуучин Пинк, Португалийн хөлбөмбөгч Жоау Моутинью зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1914 оны энэ өдөр Хиагт хотод Хятад, Орос, Монгол гурван улсын хэлэлцээ эхэлжээ. Хэлэлцээ есөн сарын турш үргэлжилсэн байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1504 оны энэ өдөр Микеланжело алдарт Давид уран баримлаа бүтээж дуусгав.
1636 онд Харвардын их сургуулийг үүсгэн байгуулжээ.
1945 оны энэ өдөр Америкийн цэргүүд Солонгосын хойгийн өмнөд хэсэгт буув.
1952 оны энэ өдөр Эрнест Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр” туужийн анхны хэвлэлт гарчээ.
1974 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жералд Форд АНУ-ын ерөнхийлөгч асан Ричард Никсоны Цагаан ордны тэргүүн байх хугацаандаа холбогдсон бүхий л гэмт хэргийг нь өршөөв.
1978 оны энэ өдөр Тегеранд болсон шахын эсрэг жагсагчид руу гал нээж, 100 хүн амиа алдав.
1991 оны энэ өдөр Македон улс тусгаар тогтнов.
2000 оны энэ өдөр Албани Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ.
2022 онд III Чарльз Их Британийн хаанаар өргөмжлөгдөв.
2023 оны энэ өдөр Мороккод газар хөдөлсний улмаас 2800 гаруй хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )